Манай цэцэрлэгийн түүх

1950 онд гадаад худалдааны дамжлага баазын харъяа 2 бүлэг, 6 ажилтантай байгуулагдсан ба 1962 онд бие даасан цэцэрлэг болж цэцэрлэгийн удирдах газрын харъяанд 3 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан.
1984 онд цэцэрлэгийн барилгыг их засварт оруулж, сургалтын орчиныг тохижуулсан ажилласны үр дүнд 1985 онд Аймгийн тэргүүний цэцэрлэг болсон.
1996-2005 онд цагийн сургалтыг зохион байгуулж, хамран сургалтыг нэмэгдүүлэн ажилласан.
2012 онд 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтанд орон 6 бүлгээр сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байна.
2014 онд 5-р багт “Гэр цэцэрлэг”-ийг нээж алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгон хамран сургалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл