Танилцуулга

Эрхэм зорилго

Танин мэдэх сонирхолд тулгуурласан сургалтын баялаг орчин бүрдүүлж, хүүхэд бүр өөрийн онцлог, бүтээлч үйлээрээ хөгжих боломж олгоход оршино.

Уриа

Хүүхэд бүрийг хүндэтгэн хайрлаж, дэмжин туслая.

Танилцуулга

Дорнод аймаг Хэрлэн сумын 3-р цэцэрлэг нь 2012 онд стандартын шинэ барилгыг хүлээн авч, 6 бүлэг 150 хүүхдийн хүчин чадалтайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
Нийт 30 багш ажилчидтай. Багш нарын 20% магистр, 80% бакалавр зэрэгтэй, бөгөөд багшлах боловсон хүчнээр 100% хангагдсан.
Тус цэцэрлэг 1-р багийн Өлзийт, Өгөөмөр, Малтай байр, 6-н айл , 24 айл, 50-р байр, Бунханы задгай, Улаанхудаг, Силикат, Нуур, Гурилын ягааны байр, Сургуулийн байр, Сүмбэр, Ургах наран, Хангамж, Амгалан, Ажилчин, Дамжлага, Залуус хороололын нийт 269 хүүхдийн 222 нь 7 бүлгээр Сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Цэцэрлэгийн гадна талбайд жимсний талбай, ногооны талбай, тоглоомын талбай, биеийн тамирын талбайг тохижуулсан байдаг.
Манай хамт олон цаашид байгууллагын үзэл баримтлал, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл явцдаа чанарын ахиц гарган , үйлчилгээндээ бүтээмжийн үйл ажиллагааг бүтээлчээр хэрэгжүүлэн ажиллахаар зорилго тавин ажиллаж байна.

 

 

Сэтгэгдэл