ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ 3 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Монгол Улсын Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь байгууллагын онцлогт тохирсон хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагыг бүтээлчээр ашиглах, ажил үйлчилгээний үр ашиг, чанар, бүтээмж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, түүнтэй холбогдон гарах харилцааг зохицуулахад оршино.
  • Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн тодорхой асуудлуудыг байгууллагын захиргаа нь Монгол улсын Боловсролын тухай, Төрийн албаны тухай, Сургуулийн өмнөх боловсролын болон Бага дунд боловсролын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомж бусад эрх зүйн актуудыг үндэслэн энэхүү дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
  • Дотоод журмын биелэлтэнд харъяалах дээд байгууллага, байгууллагын эрхлэгчийн дэргэдэх зөвлөл, Дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг хяналт тавина.
  • Журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө.

Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт

2.1. Үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт

2.1.1. Сургуулийн өмнөх боловсролын /цаашид “СӨБ” гэнэ/ үйл ажиллагааг 6 бүлэгтэй, удирдлага, багш, туслах , гүйцэтгэх ажилчид 26 багш ажилчдын бүрэлдэхүүнээр гүйцэтгэнэ.

2.1.2. Байгууллагыг дарга, эрхлэгч /цаашид “эрхлэгч” гэнэ/ удирдана.

2.1.3. Эрхлэгчийн дэргэд зөвлөх эрхтэй удирдлагын зөвлөл ажиллаж болох бөгөөд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүнийг нийт ажилтны хурлаар сонгож, даргын тушаалаар батална. Зөвлөл нь үйл ажиллагааны дүрэмтэй, Боловсролын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлийг хэрэгжүүлэн ажиллана.

2.1.4. Цэцэрлэгийн өөрийн удирдлага нь ñургууль, öэцэрлэгийн зөвлөл байна.

2.1.5. Удирдлагын тухайн шатанд ажиллаж байгаа эрхлэгч нь хариуцсан тодорхой үүрэг чиглэл, ажил үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн, үйл ажиллагааны хэрэгжилтийг дээд шатны өмнө /БСШУЯам, БСГазар, Сумын Засаг даргын/ хариуцна.

2.1.6. Эрхлэгчийг эзгүй байх хугацаанд арга зүйч  түр орлон гүйцэтгэнэ.

2.1.7 Ажилтан бүр хариуцсан тодорхой  үүрэг, чиглэл ажил үйлчилгээний  гүйцэтгэл   үр дүн үйл ажиллагааны хэрэгжилтийг   удирдах шатны ажилтны өмнө хариуцна.

2.1.8 Цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаанд  багшийн ёс зүйн анхан шатны хороо, орон тооны бус хяналтын зөвлөл, дотоод хяналт шалгалтын комисс болон бусад орон тооны бус зөвлөлүүд төлөвлөгөөний дагуу  хяналт тавин үүрэгжүүлэн ажиллана.

2.1.9 Багш ажилтан бүртэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажил албан тушаалын жагсаалтыг эрхлэгчийн тушаалаар  баталж мөрдөнө.

Гурав. Байгууллагын дотоод үйл ажиллагаа

3.1  Албан хэрэг хөтлөлтийн зааврыг чанд мөрдөж тус газарт ирсэн, гадагш явуулсан баримт бичгийг зөвхөн бичиг хэрэг хариуцаж буй ажилтанаар дамжуулна.

3.2 Бичиг хэрэг хариуцсан ажилтан нь бүх бичигт танилцуулах хуудас хавсаргаж, эрхлэгчид танилцуулна. Эрхлэгчийн өгсөн үүрэг чиглэлийг хяналтын бүртгэлд тэмдэглэн хариуцан шийдвэрлэх ажилтанд гарын үсэг зуруулж шилжүүлнэ.

3.3  Хугацаатай асуудлыг шийдвэрлэж  байгаа ажилтан хугацаа дуусахаас 2 хоногын өмнө хариуг төлөвлөж, эрхлэгчид танилцуулна. Хэрэв хугацааг сунгах шаардлагатай бол үндэслэлийг тодорхой зааж өгнө.

3.4  Цэцэрлэгээс гарах баримт бичигт зөвхөн эрхлэгч гарын үсэг зурна. Эрхлэгч албан үүргээ түр орлон гүйцэтгүүлэх журмын дагуу үлдээсэн тохиолдолд Арга зүйч гарын үсэг зурж болно.

3.5 Байгууллагын тэмдгийг Ерөнхий менежер, санхүүгийн тэмдэгийг нягтлан бодогч түшиж, хадгалалт, хамгаалалтыг  хариуцна.

3.6  Тушаалын төслийг хуулийн зүйл, хэсэг, заалтыг шаардлагатай тохиолдолд зорилготой хамтатгаж бичсэн үндэслэл хэсэг, зохицуулалтын заалт, хэсэг гэсэн бүтэцтэйгээр боловсруулна.

3.7 Бүх төрлийн хэвлэмэл хуудсыг  бичиг хэргийн ажилтан үнэт цаасны журмаар хадгалж, хэмнэлттэй зарцуулна. Бичигдээгүй хэвлэмэл хуудасыг албан тушаалтанд олгохыг хориглоно.

3.8 Захиралын тушаалыг шаардлагатай бол бүх ажилтан нарт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахын зэрэгцээ холбогдох байгууллагад хүргэх, олон нийтэд мэдээлж сурталчлах үүргийг боловсруулсан ажилтан нэгэн адил хариуцна.

3.9  Албан хаагчид Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гарган мөрдөж, тухайн жилийнхээ баримт бичгийг дараа оны 02 дугаар сарын 20-ны дотор багтаан зохих шаардлагыг хангаж, архивт шилжүүлэх үүрэг хүлээнэ.

3.10. Байгууллагын хурлын тэмдэглэлийг àрга зүйч хөтөлж, стандартын дагуу хэвлэн, байгууллагын эрхлэгч танилцаж гарын үсэг зурсанаар баталгаажна.

3.11 Байгууллагын бичиг хэргийн ажилтан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг төвлөрсөн журмаар хүлээн авч, удирдлагад танилцуулан цохолт хийлгэж, шийдвэрлэх албан тушаалтанд ирсэн өдөрт нь багтаан өгнө.

Дөрөв. Төлөвлөгөө, тайлан, түүнд тавих хяналтын тогтолцоо

4.1. Байгууллагын төлөвлөгөө, тайлан:

4.1.1. Цэцэрлэг нь үйл ажиллагаагаа МУЗГ, БСШУЯ, аймгийн БСГ-аас дэвшүүлж буй зорилго зорилтонд нийцүүлэн төлөвлөж хүрэх үр дүн шалгуур үзүүлэлтийг тооцож ажиллана.

4.1.2. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд байгууллагын эрхэм зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг тусгаж, нийт ажилтны саналыг тусган, хэлэлцэж эрхлэгч баталгаажуулна.

4.1.3. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр /тайлан гаргана/ дүгнэж, нийт ажилтны хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллана.

4.1.4. Ажилтан бүр ажлаа жил сараар төлөвлөн ажиллах ба төлөвлөгөөг эрхлэгч баталгаажуулан  биелэлтийг улирал бүр  бичгээр тайлагнан өөрийн үнэлгээг  хийж мэдээлэн ажиллана.

4.1.5 Цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх сурталчлах ажлыг жижүүр багш, сар бүрийн ажлын мэдээ мэдээллийн хуудсаар дамжуулан мэдээлэхийг арга зүйч Б.Энхзул , санхүүгийн ил тод байдлыг  мэдээлэх ажлыг  нярав   Б.Оюунчимэг, нягтлан бодогч Ч.Цэрэндолгор нар хариуцах ба kinder3-do.edu.mn вэб сайт, санхүүгийн мэдээллийн самбараар дамжуулан хүргэнэ.

4.1.6 Цэцэрлэгт өөрийн үнэлгээний баг ажиллан жил бүр үйл ажиллагаанд тоон  ба чанарын үнэлгээ хийнэ.

Тав. Дотоод ажлын зохион байгуулалт

5.1 Байгууллага нь 7 хоног бүрийн Мягмар гаригт  шуурхай зөвлөгөөн хийж байна. Зөвлөгөөнөөр өнгөрсөн 7 хоногт гүйцэтгэсэн өгсөн ¿¿рэг; даалгаврын биелэлт, явцын талаар мэдээллийг сонсож, ирэх 7 хоногт г¿йцэтгэх ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний талаар  холбогдох үйл ажиллагаа болон арга хэмжээг товлоно.

5.2 Зөвлөгөөнөөр яригдсан ажил, арга хэмжээ, үүрэг, даалгаврыг  Бичиг хэрэг хариуцсан ажилтан тэмдэглэж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.

5.3 З Багш , ажилчид байгууллагын удирдлагаас тухайлан дуудаж ярилцах зүйл гараагүй тохиолдолд, ажлын байрыг эзгүй орхиж, даргын өрөөнд зөвшөөрөлгүй орохыг хориглоно.

5.3.4 Заах аргын нэгдлийн ажлыг Лхагва гаригийн 13.00-15.00 цагт багш нар, Баасан гаригийн 13.00-15.00 цагт туслах багш нарт зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн хугацаа өөрчлөгдөж болно.

5.3.5  Байгууллагын  удирдлагад  зайлшгүй тавих асуудал гарсан тохиолдолд арга зүйчид бичгээр өргөдөл бичиж танилцуулна.

5.3.6  Үүдний жижүүр ажилчдын тоо авч, өдрийн дэглэмийн хуваарийн дагуу орох хоолыг түгээж  ажиллана.

5.3.7 Ажлын цагаар тогооч нар анги бүлгээр, багш нар гал тогоонд орохыг хатуу хориглоно.

5.3.8 Гал тогоонд ажлын шаардлагаар эрхлэгч, нягтлан бодогч, нярав, эмч орохыг зөвшөөрнө.

Зургаа: Хөдөлмөр зохион байгуулалт

6.1. Цэцэрлэг нь СӨН–ны  2-5 насны хүүхдэд тэдний нас , бие, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ сонирхолд нь нийцсэн  сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.

6.2. Цэцэрлэгийн багш нь  СӨБСургууль төгссөн, бие эрхтэн сэтгэцийн хувьд эрүүл, хүүхдэд хайртай,  зөв үлгэр дуурайлалтай , туслах багш нь туслах багшийн сургалтанд хамрагдсан байх ба бусад ажилтан нар ажил мэргэжлийн  дагуу зохих боловсролыг эзэмшсэн  багаар ажиллах чадвартай, элдэв гаж зуршилгүй байна.

Долоо: Иргэнийг ажилд авах, ажилтныг ажлаас чөлөөлөх

7.1. Иргэнийг ажилд авах:

7.1.1.  Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу байгууллагын дарга нь ажилд орохыг хүссэн тухайн иргэнтэй тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.

7.1.2. Хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хангах, хөдөлмөрийн гэрээний гол болон бусад нөхцөлийг гэрээнд тусгахаар хэлэлцэх ажлыг даргаас эрх олгосон холбогдох ажилтан хариуцан гүйцэтгэж болно.

7.1.3. Ажилд орохыг хүссэн иргэн эрүүл мэндийн бүрдмэл үзлэгт орж, тухайн ажлын байранд тавигдаж буй эрүүл мэндийн шаардлагыг хангаж буй эсэх тухай магадлагаа гаргуулна.

7.1.4. Ажилд орохыг хүссэн иргэн дараах баримт бичиг бүрдүүлнэ:

а/ боловсролын үнэмлэх, диплом, сертификат

б/ иргэний үнэмлэх

в/ эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн тухай магадлагаа

г/ нийгмийн даатгалын дэвтэр

д/ анкет /ТАХ-ийн анкет/

7.1.5 Тухайн албан хаагчийн ажилд орохыг хүссэн хүсэлтийг судлан мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага мэргэжлийн ур чадварыг нээлттэй өрсөлдөөний зарчмаар шалган сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажилтныг  эрхлэгчийн тушаалаар баталгаажуулан ажилд авна.

7.1.6. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд гол болон бусад нөхцөлийг тусгана.

7.1.7. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн тухай асуудлаар эрхлэгч тушаал гаргана.

7.1.8.  Арга зүйч нь Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын эрхэм зорилт, үйл ажиллагаандаа мөрдлөг, удирдамж болгодог хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажпын байрны тодорхойлолт, байгууллага болон түүний нэгжийн тухай танилцуулж ажилтнаар судлуулж баталгаажуулна.

7.2. Ажилтныг ажлаас чөлөөлөх

7.2.1. Ажилтныг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө.

7.2.2. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд зохих тэтгэмж олгох эсэх асуудлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу шийдвэрлэнэ.

7.2.3 Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр захиргааны санаачлагаар цуцлана.

а. Байгууллага татан буугдсан, орон тоо нь хасагдсан ажилтны орон тоог цөөрүүлсэн

б. Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байсан ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон /Улсын дээд шүүх, санхүү бүртгэлийн хэлтсийн тайлбарыг баримтлан ажиллана./

в. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зөрчсөн /Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний биелэлтийн дүн 2-оос доошгүй удаа “D”-ээс доош үнэлэгдсэн болон ДХШ-ын комиссын шалгалтаар 2-оос доошгүй удаа хангалтгүй үнэлгээ авсаныг тооцно./.

г. Эрэгтэй ажилтан 60 нас, эмэгтэй ажилтан 50 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн

7.2.4 Ажлаас чөлөөлөгдсөн өдөрт нь тухайн ажилтны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилтийг хийж олгоно.

7.2.5 Хөдөлмөрийн гэрээг энэ журмын 7.2.3-ын “а”, “б”, “г”-д заасан үндэслэлээр цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө урьдчилан мэдэгдэнэ.

7.2.6. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад заагдсаны дагуу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно. Цаашид сунгагдах эсэхийг эрхлэгч ажилтантай тохиролцон шийдвэрлэнэ.

Найм. Ажлаас халагдсаны тэтгэмж олгох болон үл олгох зохицуулалт

8.1. Ажлаас халагдсаны тэтгэмж олгох

8.1.1. Байгууллага салбар нэгж татан буугдсан, орон тоо нь хасагдсан, орон тоог цөөрүүлсэн

8.1.2 Мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон

8.1.3 Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн, жинхэнэ цэргийн албанд татагдсан

8.2.  Ажлаас халагдсаны тэтгэмж үл олгох нөхцлүүд:

8.2.1. Ажилтан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан

8.2.2. Ажилтан нь гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гаргасан

8.2.3.  Мөнгө буюу эд хөрөнгө хариуцсан ажилтан нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээж, итгэл алдсан үйлдэл нь тогтоогдсон.

8.2.4. Сургуульд явсан, өөр байгууллагад өөрийн хүсэлтээр шилжсэн, хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусахаас өмнө өөрөө санаачилсан.

            Ес. Ажлын цаг

9.1. Ажлын цаг

9.1.1. Ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40 байх бөгөөд ердийн ажпын өдрийн үргэлжлэл 8 цаг байна. Шаардлагатай тохиолдолд ажпын өдрийн үргэлжлэлийг долоо хоногийн ажлын цагт багтаан зохицуулж болно.

Албан тушаал Ажилд ирэх Үдийн цаг Ажлын тарах
1 Эрхлэгч, арга зүйч, нярав 7.50 12.30-13.30 17.00
2 Нягтлан бодогч   7.50 12.30-13.30 17.00
3 Эмч 7.40 12.30-13.30 17.00
3. Багш нар 7.40 14.00-15.00 17.00
4. Туслах багш 7.30 13.00-14.00 17.00
5. Тогооч 7.30   16.50
6. Үйлчлэгч 8.00   17.00
7. Манаач Ажлын өдөр 8-16 баяр ёслол, амралтын өдрүүдэд 24 цаг ажиллана.

9.1:2. Багш ажилтан шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллана.

9.1:3. Ажлын цаг ашиглалтанд өдрийн үйлчлэгч хяналт тавьж, сар бүрийн эцэст нярав ашиглалтын тооцоог гарган санхүү, хамт олонд мэдээлж байна.

9.1.4. Багш ажилтан ажилд ирсэн явсан цагаа өөрийн биеэр бүртгүүлэх ба хүндэтгэн үзэх  шалтгаанаар  ирэх боломжгүй бол ажил эхлэхээс 2 цагийн өмнө ба урьд өдөр нь  цэцэрлэгийн захиргаанд мэдэгдэнэ. Бусад тохиолдолд ажил тасалсанд тооцно.

9.1.5. Ажилтан нь ажлын цагт багтах цагаар хариуцсан ажпын шаардлагаар өөр байгууллагад /гадуур/ ажиллах үед эрхлэгчид мэдэгдэж, гадагш ажпаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлнэ.

9.1.6. Ажлын цагийн бүртгэгдсэн цаг нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно.

9.1.7 Долоо хоног бүр хийгдэх шуурхай хуралдааныг  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  тасалсан тохиолдолд тухайн өдрийн 1 цагийн ажил тасалсанд тооцон хөдөлмөрийн хөлснөөс суутгана.

9.2. Амралтын цаг

9.2.1. Ажилтны тухайн ажлын жилийн ээлжийн амралтыг Õºäºëìºðèéí  тухай хуулийн  55 зүйлийн  55.2 дэх заалтыг үндэслэн эрхлэгчийн тушаалаар гаргана.

9.2.2. Ажилтан нь ажиллаж байгаа ажлын байрны нөхцөлөөр ялгаатай нэмэгдэл амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан хэмжээгээр буюу Хамтын гэрээнд зааснаар эдэлнэ.

Арав. Цалин, хөлс, шагнал урамшуулал, тусламж дэмжлэг

101.1. Цалин хөлс

10.1.1. Ажилтны үндсэн цалинг албан тушаалын  ангилал зэрэглэлийг харгалзан хууль тогтоомжийн дагуу  тогтоох ба хичээлийн жилд 1 удаа ажлын чанар үр дүнгээр нь шатлал ахиулан үндсэн цалинг нэмэгдүүлнэ.

10.1.2. Багш ажилтанд ажлын үр дүнгээс нь хамааран  улирал бүр үр дүнгийн урамшил  ба ур чадварын нэмэгдэл олгоно. /МУЗГ-ын 2013 оны 393 дүгээр  тогтоол, МУЗГ-ын 1995 оны 96 дугаар тогтоол/

10.1.3 ЗАН-ийн ахлагчийн нэмэгдэл хөлсний хувийг үндсэн цалингаас 5%-аар тооцож сар бүр  арга зүйчид олгоно.

10.1.3. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингаас  / заах аргач зэрэгтэй багшид 10%, тэргүүлэх зэрэгтэй багшид 15%, зөвлөх зэрэгтэй багшид 20%/ /БСШУСайдын 2013 оны А/305 дугаар тушаалын хавсралт “Сургуулийн өмнөх болон ЕБ-ын сургуулийн багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох хасах журам/

10.1.4. Эзгүй байгаа ажилтны ажил үүргийг хавсран гүйцэтгэсэн ажил үүргээс  хамаарч  сарын үндсэн цалингийн 20-40 хүртэлх хувиар тооцож олгоно.

10.1.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйл, 33 дугаар зүйл заалтуудыг үндэслэн ажилтныг өөр ажилд шилжүүлэн ажиллуулж болно.

             10.2. Шагнал урамшуулал

10.2.1. Хөдөлмөрлөх үйлсдээ амжилт гаргасан ажилтныг хүндэт алдар цол, одон медаль, бусад шагналаар /яам, агентлаг/ шагнуулахаар холбогдох байгууллагад тодорхойлно.

10.2.3. Төрийн болон салбарын, аймаг сумын шагналаар шагнуулсан ажилтанд тогтоосон журмын дагалдах мөнгөн урамшууллыг олгоно.

10.2.4. 2 жилдээ 1 удаа “Оны шилдэг багш”,” Байгууллагын хөдөлмөрийн аварга”-ыг шалгаруулж өргөмжлөл цалингийн сан  хүрэлцэж буй  тохиолдолд нэг сарын  шагналт цалингаар  урамшуулал хүртээнэ.

10.2.5  Улс  аймгийн ажил мэргэжлийн аварга, бүтээлч багшаар шалгарсан тохиолдолд ур чадварын нэмэгдлийг 40 хувиар нэмэгдүүлэн олгоно.

10.2.6. Улс аймгийн чанартай уралдаан тэмцээн олимпиадад тэргүүлэх шагналт  байранд шалгарсан тохиолдолд / шавь нараас нь дээд амжилт үзүүлсэн бол/ тухайн сарын цалинг тодорхой  хувиар нэмэгдүүлэн олгоно.

10.2.7  Тэргүүний ахмад багш, ажилчдын хөдөлмөр алдрыг тэмдэглэх, арга туршлагыг нь бусдад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна.

10.2.8.  Цэцэрлэгийн үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэн хамтран санаачлагатай ажиллаж байгаа эцэг эхийг жилийн эцэст шагнаж урамшуулна.

10.2.9. Боловсролын тухай хуулийн 43.1.4-т заасан албан тушаалтанд /эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш/ 10 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан байгууллагаар дамжуулан олгоно.

10.2.10  Боловсролын тухай хуулийн 43.1.7-д заасан албан тушаалтанд / цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш, эмчид 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг олгоно./

10.2.11 Боловсролын тухай хуулийн 43.6-д заасан албан тушаал /Боловсролын  туслах ажилтан, нягтлан бодогч, нярав, тогооч, туслах тогооч, үйлчлэгч, манаач/ 10 ба түүнээс дээш жил ажилласан бол өндөр настны тэтгэвэр тогтоолгоход 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг олгоно.

10.2.12. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтаар нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг төсөв хүрэлцсэн тохиолдолд олгож болно.

10.2.13 Байгууллагын “Хамтын сан”-д сар бүр 1 удаа 5000 төгрөг хандивлах, “Хамтын сан”-г арвижуулах олон талт арга хэмжээг  зохион байгуулна.

10.2.14  Хамтын сангийн хуримтлал, ҮЭХ-оос  татвараас  жилд 1 удаа багш ажилтанд урамшил олгоно.

10.2.15 Тэтгэврийн болзол хангасан ажилтан болон үндсэн бус ажилтанд цалингийн болон бусад зээлийг олгохгүй.

10.2.16 Цэцэрлэгээс тэтгэвэрт гарсан өндөр настнуудыг ахмадын баярын өдрөөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ба  цагаан  сарын баяраар гарын бэлэг хүргүүлнэ.

10.2.17 Цэцэрлэгийн захиргаа нь зуны идэвхтэй амралт зохион байгуулахад  хамтран оролцоно.

Арван нэг. Чөлөө олгох

11.1. Дараах тохиолдлуудад чөлөөг цалинтай олгож болно.

а. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байгаа багш ажилтны суралцах хугацааны цалинг цалингийн сангаас хамааран олгох ба ажлын байрыг хадгална.

б.  Тухайн ажилтны төрсөн эцэг эх, гэр бүлийн хүн, үр хүүхэд нь нас барсан тохиолдолд өөрийн орон нутагт 5, бусад орон нутагт 10 хоногийн цалинтай чөлөө олгоно.

в. Ажилтан ажлын цагаар ажлаас хөндийрөх бол  2 цагийн өмнө чөлөөний хуудас бичин зөвшөөрөл авах ба утсаар болон бусдаар дамжуулан чөлөө олгохгүй. Энэ тохиолдолд цалинг суутгаж тооцно.

в. Улс аймгийн хэмжээнд зохиогдож буй томоохон урлаг, спортын тэмцээнд шалгарч, энэ тухай холбогдох газраас хүсэлт тодорхойлолт ирвэл ажлын онцлогийг харгалзан тодорхой хугацаагаар чөлөө олгоно.

г. Албан ажлаар гадаад оронд урилгаар ажиллах бол цалинтай, хувийн урилга, жуулчлалаар явах үед цалингүй чөлөөг тус тус олгоно.

д. Байгууллагын ажилтанд зайлшгүй хүндэтгэх шалтгаантай /бие өвдөх, үр хүүхэд өвдөх, ойр дотны хүнд халамж асаргаа хэрэгтэй г.м / ажил гарвал сард  2 удаа цалинтай чөлөө олгоно.

е. Байгууллагын  ажилтанд төрсөн өдөр тохиох үед 1 өдрийн цалинтай чөлөөг жилд 1 удаа  олгоно.

11.2. Эхнэр нөхөр, үр хүүхэд, зайлшгүй асрах шаардлагатай ах дүү нар нь хүндээр өвчлөх ба нас барсан тохиолдолд ажлын 3-аас 21 хүртэлх өдрийн чөлөөг, мөн тэдний хүсэлтээр удаан хугацаагаар асрамжлах шаардлагатай нөхцөлд 1 жил хүртэлх хугацааны чөлөөг тус тус цалингүй олгоно.

11.3. “Хөдөлмөрийн тухай” хуулийн 35 дугаар зүйлийн дагуу ажил, албан тушаалыг хэвээр хадгалагдана.

 Арван хоёр. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага.

12.1. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага.

12.1.1. Хөдөлмөрийн гэрээ, Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулна.

12.1.2. Дараах зөрчлийг сахилгын зөрчил гэж үзэн Хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын шийтгэл ноогдуулна. Үүнд:

а/ Хэл сураггүй 1-3 өдөр ажил тасалсан,

б/ Байгууллагын хамт олны дунд хэрүүл маргаан үүсгэсэн,

в/ Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн, эс биелүүлсэн,

г/ Суралцагч, эцэг эхээс тавьсан хэрэгцээ шаардлагыг үл хүндэтгэсэн,

д/ Санхүүгийн мэдээ тайланд алдаа дутагдал гаргасан нь шалгалтаар нотлогдсон.

е/ Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх өдрийн дэглэмийн хуваарийг зөрчин хангалтгүй биелүүлж ажилласан.

ё/ Ажлын байран дээр гадны хүн байлгасан, бусдыг орлуулан орхисон, дур мэдэн хэн нэгний ажлыг хүлээн авч үлдсэн

ж/ Өдөр тутмын хөгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл, зохион байгуулалт хангалтгүйгээс хүүхдийг хохироосон

з/ Хүүхэд, эцэг эхийн дунд үлгэргүй байдал гарган багшийн нэр хүндийг гутаасан, хүүхэд эцэг эхийг гомдоосон.

и/ Байгууллага хувь хүний нууцыг тараах, хов жив хөөцөлдөх, худал цуу яриа тараах

12.1.4. Дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцож цэцэрлэгийн захиргааны санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. Үүнд:

  1. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг 2-оос 3 удаа эс биелүүлсэн,

б. Хүүхдийг насанд хүрээгүй  согтуу , сэтгэл мэдрэлийн өвчтэй , таньж мэдэхгүй хүнд өгч явуулах,   ариутгалын бодис хурц үзүүртэй зүйл ил тавих, бусад ажилтанд хүүхдийг үлдээн явах зэргээр  Осол аюулгүйн дүрмийг биелүүлээгүйн  улмаас   хүүхдэд гэмтэл учруулсан, хохироосон

в. Мөнгө буюу эд хөрөнгө хариуцсан ажилтан захиргааны итгэлийг алдсан, буруутай үйлдэл нь тогтоогдсон, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зөрчсөн

г. Эцэг эхээс дур мэдэн   мөнгө бусад эд зүйл татсан, зориулалтын бус зүйлд   зарцуулсан.

д. Багш ажилтан нь хүүхдэд шийтгэлийн арга хэрэглэсэн, хүүхдийг бие болон сэтгэл санааны дарамтанд оруулсан

е. Ажлын байранд согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн, ажлын цагаар архи уусан, танхайрсан бусдад архи ууж танхайрах нөхцөл бүрдүүлсэн

ё. Ажлын байран дээр бие биенийгээ дарамталсан, заналхийлсэн, айлган сүрдүүлсэн, гүтгэн доромжилсон

ж. Байгууллагын нэр төрд харш үйл ажиллагаа явуулсан, эсвэл түүний үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээ мэдээлэл тараасан байгууллагын нууц задруулсан

з. Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан ба зөвшөөрөлгүй гаргасан дамжуулсан

к. Байгууллагын эд хөрөнгө материалыг завших, хулгайлахыг завдсан, тоног төхөөрөмжийг тоносон, эд хөрөнгийг завшсан буюу хулгайлсан

л. Хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан

м. Ёсзүйн ба сахилгын зөрчлийг давтан гаргасан, хариуцсан ажилдаа эцэг эхээс удаа дараа гомдол гаргаж ажилласан

н. Хүүхдийн хүнсэнд шинжилгээгүй, хүнсний гэрээгүй бүтээгдэхүүнийг ахлах тогооч, эрхлэгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн нийлүүлсэн

  р.Үйлчилгээний объект дахь ээлжийн ажлыг хүндэтгэж үзэх шалтгаангүйгээр тасалсан, ажлаа дур мэдэн орхин явсан тохиолдолд

12.1.5.Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан олгохгүй. Мөн сахилгын зөрчлийн шинж байдал, үр дагавараас шалтгаалан дараалан ногдуулахгүй байж болно.

12.2. Эд хөрөнгийн хариуцлага.

12.2.1.Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалтыг тухайн оны 1 дүгээр сард багтаан хамт олны хурлаар хэлэлцэн эрхлэгчийн тушаалаар батална. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхдээ  Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133 дугаар зүйлийг үндэслэл болгон шийдвэрлэнэ.

Арван гурав. Ажилтны эрх, үүрэг.

13.1. Ажилтан дор дурьдсан эрх эдэлнэ.

13.1.1. Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах.

13.1.2.  Хөдөлмөрийн үр дүндээ нийцсэн цалин хөлс авах.

13.1.3.  Хөдөлмөрийн ба хамтын гэрээ, энэхүү журамд заасан хөнгөлөлт эдэлнэ.

13.2.  Ажилтан дор дурьдсан үүрэг хүлээнэ.

13.2.1. Монгол улсын Хөдөлмөрийн хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү  журмыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх.

13.2.2. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ чанд биелүүлж, үйлчилгээний чанарыг дээшлүүлж, идэвх санаачлагатай, хариуцлагатай, доголдолгүй ажиллах, ажлын цагыг үр бүтээлтэй ашиглах.

13.2.3. Ажлын байрны аюулгүй ажиллагаа,  эрүүл ахуйн дүрэм, шаардлагыг хангаж ажиллана.

13.2.4. СӨБ-ийн багшийн зайлшгүй хөтлөх баримт бичгийг бүрэн хөтөлж ажиллана.

13.2.5.  Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг чанд мөрдөж хэрэгжүүлнэ.

13.2.6. Мэдлэг, мэргэжил, боловсролын түвшин болон ажлын ур чадвараа байнга дээшлүүлэх

13.2.7. Эрхэлсэн ажилдаа мэдлэг чадвараа дайчлан идэвхи санаачилга үр бүтээлтэй ажиллах

Арван дөрөв. Ажил олгогчийн эрх, үүрэг

14.1. Ажил олгогч дор дурьдсан эрх эдэлнэ.

14.1.1.Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн ажилтнаас хөдөлмөрийн гэрээ, аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар, дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах.

14.1.2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэх.

14.1.3. Тухайн жилд батлагдсан цалингийн санд багтаан цалин, орон тоог тухайн оны 1 дүгээр сард багтаан батална. Ажлын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд Монгол улсын Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу гэрээт ажилтныг ажиллуулж болно.

14.1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг үндэслэл болгон шинээр орж байгаа багш, ажилтны туршилтын хугацааг 3 сараас илүүгүй /эрхлэгч, ажилтантай 1-3 сар доторхи хугацааг тохирно./ хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж ажиллана.

14.1.5. Монгол улсын хууль, тогтоомжид заасан бусад эрх

14.2.  Ажил олгогч дор дурьдсан үүрэг хүлээнэ.

14.2.1. Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, тэднийг мэргэжлийн дагуу ажиллуулах, өөрийн ажил үйлчилгээний онцлогт тохирсон ажиллах хүчний цомхон бүтэцтэй, аюулгүй ажиллагаа, эрүүл  ахуйн нөхцлөөр хангах,

14.2.2. Ажлын байрыг стандартын шаардлагын дагуу тохижуулж, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй .

14.2.3. Ажилтан нарын цалин хөлсийг албан тушаал, гүйцэтгэх үүрэг, ажлын ур чадвар, үр дүнг харгалзан тогтоож, сар бүрийн 25-ны дотор мөнгөн хэлбэрээр тавьж олгоно.

14.2.4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтын гэрээнд тусган хэрэгжүүлэх, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлийг хугацаанд нь олгож, хяналт тавина.

14.2.5. Ажилтныг ажилд авсан өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нээж, шимтгэлийн тооцоог сар бүр тогтоосон хугацаанд хийж байх.

14.2.6. Галын аюулгүй байдлыг хангах журмыг мөрдөж, хэрэгжилтийг шалгаж байх.

14.2.7. Багш, ажилтны мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах.

14.2.8.  Шинээр төгсөж нэг жил багшилсан багшид шалгуур үзүүлэлтийн үнэлгээг харгалзан багшлах эрхийн материалыг бүрдүүлэн дээд газарт хүргүүлэх.

14.2.9. Энэхүү журам болон гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.

 

Арван тав. Бусад

15.1. Цэцэрлэгийн дотоод хяналт шалгалтын нэгж нь улиралд нэг удаа ажиллагсдын амжилт бүтээлийг 3 ангилж шалган дүгнэж, танилцуулна. Үүнд:

Ажлын бүтээмж Ажилтны тухайн үед гүйцэтгэж буй үүрэгт ажил, ажлын бүтээмж, ажил үүрэгтээ тухайн ажилтны оруулсан хувь нэмрийг дүгнэнэ.

Ур чадвар Ажилтны хийж байгаа ажилдаа хэрхэн гаршсан, ур чадвар нь хэрхэн дээшилж байгаа, ажлын бүтээмж нэмэгдсэн байдлыг дүгнэнэ.

Ажилд хандах чиг хандлага Ажилдаа хэрхэн өөрийн сэтгэлээр хандаж шинийг санаачлах, багаар хамтран ажиллах чадварыг дүгнэнэ.

 

Сэтгэгдэл